Шинэ мэдээ
Онцлох мэдээ
Бидний тухай
Салбарыг нэгтгэж, чанарыг хамтдаа ахиулна
Монголын эрс тэс уур амьсгалд цонх, хаалга, шилэн фасад бол барилгын дулаан хэмнэлтийн гол хэсэг. Тус хөгжлийн төв нь үйлдвэрлэгч, хэрэглэгч, төрийн байгууллагын хооронд гүүр болж ажилладаг.
Дотоодын цонх, фасадын үйлдвэрлэгчдийг технологи, сургалт, чанарын баталгаажуулалтаар дэмжиж, импортыг орлох өрсөлдөх чадвартай салбарыг бий болгоно.
Цонх, шил, шилэн фасадын салбарын мэргэжлийн чадварлаг үйлдвэрлэгч, угсрагчдыг нэгтгэсэн, технологи, чанар, ур чадварын тэргүүлэх төв байх.
Шинэ технологи, материал, инновацийг тасралтгүй нэвтрүүлж, салбарыг урагшлуулна.
Инженер, техникч, угсрагч бүрийн мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэнэ.
Салбартаа жишиг тогтоож, стандарт, чанарын шаардлагыг тодорхойлогч тэргүүлэгч байна.
Бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, угсралтын бүх шатанд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална.
Хэрэглэгч, түнш, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай, цаг тухайд нь биелүүлнэ.
Эрчим хүч хэмнэсэн, дулаан алдагдалгүй шийдлээр агаарын бохирдлыг бууруулж, байгальд ээлтэй хөгжлийг дэмжинэ.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
- Цонхны үйлдвэрүүдийн технологийн хөгжүүлэлт, сайжруулалт
- Үйлдвэрлэлийн технологийн хөгжүүлэлт, сайжруулалтын тооцоолол, зөвлөх үйлчилгээ
- Тоног төхөөрөмж шинэчлэлт, суурилуулалт, инженерүүдийн багийн зөвлөгөө
- Бараа материалын татан авалтын хамтрал, кластер хөгжүүлэлт
- Сургалт
- Цонх, шил, шилэн фасад үйлдвэрлэгч, угсрагчдыг чадавхижуулах сургалт — мэргэжлийн үнэмлэх олгох
- Мэргэжлийн зэрэг олгох сургалт — сонгон суралцах 1 кредит цаг
- Гадаад оронд дадлагажуулах сургалт — цонх, шилэн фасад, метал фасад
- Нэг цэгийн үйлчилгээ
- Иргэдэд хандсан үйлчилгээ — иргэд, аж ахуйн нэгжийн гомдол, санал, хүсэлт авах, шийдвэрлэх
- Аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөрт хандсан үйлчилгээ — мэргэжлийн зөвлөгөө өгөх
- Цонхны үйлдвэрүүдэд хандсан үйлчилгээ — Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтарсан мэдээллийн сан
Удирдах зөвлөл
Гишүүн байгууллагууд
Гишүүн байгууллагууд ёс зүйн дүрэм, чанарын шаардлагыг мөрдөж, хэрэглэгчдэд баталгаат үйлчилгээ үзүүлдэг.
Гишүүн байгууллагын лого, мэдээлэл удахгүй нэмэгдэнэ.
Стандарт ба зөвлөмж — норм, дүрэмд нийцсэн цонх
Монгол Улсын Барилгын тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, «Барилгын дулаан хамгаалалт» БНбД 25-01-20 болон MNS стандартын шаардлагад нийцсэн цонх сонгохдоо дараах 6 үзүүлэлтийг заавал шалгаарай.
Дулаан хамгаалалт — БНбД 25-01-20
Цонхны дулаан дамжуулалтын эсэргүүцэл нормын шаардлагыг хангасан байх ёстой. Үүнийг итгэмжлэгдсэн лабораторийн туршилтын дүнгээр баталгаажуулдаг тул дүнг нь заавал шаардаарай.
Профиль — MNS 5874, MNS 5830
PVC профиль, цонх хаалга Монгол Улсын стандартын техникийн шаардлага хангасан байх. Камерын тоо, гадна хананы зузаан, ган хүчитгэлийг гэрчилгээгээр нь шалга.
Шилэн пакет
Дулааны нормыг хангахад шилэн пакет гол үүрэгтэй. Манай уур амьсгалд 3 шилтэй, бага ялгаруулалттай (Low-E) бүрхүүл, аргон хий дүүргэлттэй пакет тохиромжтой.
Агаар, ус нэвтрүүлэлт — MNS 5802
Цонх салхи, бороо, тоос нэвтрүүлэхгүй байх нь «Барилгын цонх. Техникийн шаардлага» стандартын гол үзүүлэлт. Тоноглол олон цэгээр түгжигдэж, битүүмжлэлийн резин хүйтэнд уян хатан байх ёстой.
Суурилуулалт — MNS 6266
Хана ба цонхны залгаас стандартын дагуу гурван давхаргатай байна: дотор талд уур тусгаарлагч, дунд нь дулаалга, гадна талд уур нэвтрүүлдэг, ус нэвтрүүлдэггүй тууз. Хөөсийг ил үлдээж болохгүй.
Тохирлын гэрчилгээ, баталгаа
Барилгын тухай хуулийн дагуу барилгын бүтээгдэхүүн тохирлын гэрчилгээтэй байх ёстой. Гэрчилгээ, туршилтын дүн, бүтээгдэхүүн болон суурилуулалтын баталгааны хугацааг гэрээндээ тусгуулаарай.
Баримт бичиг
- 📄ЦШФҮХөгжлийн төвийн дүрэмУдахгүй
- 📄Гишүүдийн ёс зүйн дүрэмУдахгүй
- 📄Цонх суурилуулалтын зөвлөмжУдахгүй
- 📄Гишүүнчлэлийн журамУдахгүй
ЦШФҮХөгжлийн төвийн гишүүнээр нэгдээрэй
Цонх, хаалга, шилэн фасадын салбарт ажилладаг аливаа байгууллага гишүүнээр элсэх боломжтой.
- Сайт дээр гишүүн байгууллагаар нэрээ нийтлүүлж, хэрэглэгчийн итгэл олно
- Мэргэжлийн сургалт, гэрчилгээнд хөнгөлөлттэй хамрагдана
- Стандарт, бодлогын шийдвэр гаргахад дуу хоолойгоо хүргэнэ
- Үзэсгэлэн, яармаг, гадаадын түншүүдтэй холбогдох боломж
- Салбарын мэдээ, зах зээлийн судалгаанд түрүүлж хандана
Холбоо барих
- 📍Хаяг
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Хуульчдын ордон, 10 давхар, 1010 тоот
- 📞Утас
- ✉️
- 🕘Цагийн хуваарь
Даваа–Баасан 09:00–18:00
Салбарын мэдээлэл авах уу?
Шинэ стандарт, сургалт, арга хэмжээний мэдээг и-мэйлээр хүлээн авна.